ТӨГСӨГЧДИЙГ АЖИЛ ОЛГОГЧООР ҮНЭЛҮҮЛСЭН ҮНЭЛЭМЖИЙН СУДАЛГАА
Судалгаа
DOI:
https://doi.org/10.63570/begrbw16Keywords:
мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлага, хариуцлага, үнэлэмжAbstract
Боловсролын чанарыг өндөр түвшинд хүргэхэд хөтөлбөрт оролцогч талуудын оролцоо ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Бид Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах үүднээс төгсөгчдийг ажил олгогчоор үнэлүүлэн чанарын судалгааны аргаар шинжилсэн. Ийнхүү шинжлэхдээ олон улсын чиг хандлага, сургалтын хөтөлбөрийг сайжруулахаар санал болгож буй загвар, таамаглал, судалгааны ажлыг судалж, манай улсад хийгдсэн хэд хэдэн судалгааны ажлын үр дүнтэй харьцуулсан болно. Судалгаанд нийт 52 төгсөгчийг үнэлсэн үнэлэмж хамрагдсан ба мэдээлэл цуглуулахын тулд асуулга ашиглан чанарын судалгааг SMART PLS-3.0 програм ашиглан бүтцийн болон замын загвар зохион батлах оролдлого хийн үр дүнг гаргасан. Судалгаанд хамрагдсан сонсогчдын сэтгэл ханамжийн байдал нь бидний судлахыг зорьсон таамаглалыг батлан мэргэжлийн ур чадварын үнэлгээ, харилцаа хандлагын үнэлгээ, хариуцлагаар ажил олгогчид төгсөгчдийг хэрхэн үнэлсэнг үр дүн харуулсан.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2019 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.