АВРАГЧДЫН СЭТГЭЛ ЗҮЙ, БИЕ БЯЛДАР, УР ЧАДВАР БЭЛТГЭЛИЙН АРГА ЗҮЙН ҮНДЭС, ТҮҮНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
Abstract
Бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдар, ур чадварын бэлтгэл нь маш олон хүчин зүйлсээс хамааралтай, олон хэсэг бүхий нарийн төвөгтэй үйл явц юм. Эдгээр хүчин зүйл, бүрэлдхүүн хэсгүүдийг оновчтой тодорхойлох нь сэтгэл зүй, бие бялдар, ур чадварын бэлтгэл амжилттай болохын үндэс болж өгдөг. Аврах, гал унтраах үйл ажиллагаанд оролцож буй аврагч, гал сөнөөгчид мэргэжлийн мэдлэг ур чадвар, дадал, сахилга батыг эзэмшсэн байх нь зайлшгүй бөгөөд гамшиг осол, гал түймрийн
голомтод ажиллагаа явуулах арга ухааныг эзэмшсэн, тусгай зориулалтын багаж, зэвсэглэмж техникийг хэрэглэх, ашиглах, дадлага чадвартай, байгаль цаг уур, дулааны өндөр хэм, хэт их утаажилтын бүсэд ажиллах болон үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг аливаа бэрхшээлийг даван туулах бие бялдарын чадвартай байх нь аврагч, гал сөнөөгчдөд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх үндэс болно. Сургалтын бэлтгэлийг хангах цогцолбор үйл ажиллагаанд зайлшгүй тавигдах чухал шаардлага бол сургалтын нөхцлийг аль болох бодит байдал, практик амьдралд ойртуулах явдал бөгөөд энэ нь сургалт бэлтгэлийн үед тавигдах ёстой олон шаардлагуудыг нэгэн зэрэг хангаж өгдөг. Дээрх нөхцлийг бүрдүүлсэн сургалтын нэгдсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхгүйгээр аврагч, гал сөнөөгчдийг гамшгийн голомтод аврах, гал унтраах ажиллагаанд бэлтгэнэ гэдэг байж боломгүй асуудал юм. Аврагч, гал сөнөөгчдөд тодорхой цочроогчийн нөлөөг үзүүлж, илрэн гарах хариу үйлдлийг шинжлэн судлах нь аврах ажиллагааны сургалтын нөхцлийг бодит орчинд ойртуулах аврагч, гал сөнөөгчдийн сэтгэл зүй, бие бялдар, ур чадварын бэлтгэлжилтийг хангах хамгийн үр дүнтэй хэлбэр хэмээн үзэж энэхүү сэдвээр судалгааны ажлын хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.