ЗҮҮН БҮС НУТГИЙН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Keywords:
Мэргэжлийн анги, ой, хээрийн түймэрAbstract
Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд хохирол, зардал багатай богино хугацаанд унтраах асуудал маш чухал бөгөөд сумын түвшинд уг үйл ажиллагаанд эхний ээлжид сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийнхан оролцдог. Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуульд ой, хээрийн түймэртэй тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэхийг заасан байдаг ч өнөөгийн байдлаар сумын мэргэжлийн ангийн оролцоо, багаж зэвсэглэмж нь учир дутагдалтай байна. Иймд ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн үйл ажиллагааг сайжруулснаар түймэрт учирч болох хохирол, эрсдэлийг багасгах гол хүчин зүйл болж байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.