ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО БА ХҮНД ЭЭЛТЭЙ АМЬДРАХ ОРЧНЫ ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
Keywords:
тогтвортой хөгжил, эрүүл орчин, хөтөлбөрAbstract
Сүүлийн үед Олон улсад Хүний хөгжлийн үндсэн хэмжүүрийг чанартай амьдрал гэж үзэх хандлага ажиглагдах болсон. Чанартай амьдралын үзүүлэлт гэдэг нь хүн эрүүл байж, өөрийн авьяас чадвар, чадамжаа нээн илрүүлэх, түүнийгээ хөгжүүлэх, үр шимийг нь хүртэх боломж нөхцөлийг бий болгох ойлголт юм. Эдгээр ойлголт судлагдаж байгаа өнөө цагт хүний эрүүл байхын гол үндэс суурь нь хүрээлэн буй орчин буюу эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах баталгаа гэж үзэж байна. Тиймээс Монгол Улсын нийт хүн амын амьдралын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхаарах, байгалийн нөөц баялгаа зохистойгоор ашиглах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд иргэд олон нийтийн байгууллагын хамтын ажиллагаа хэрхэн хэрэгжиж байгаад шинжилгээ хийж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явцад тулгамдсан асуудлыг тодорхойлохыг зорилоо.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.