ТӨГСӨГЧДИЙГ АЖИЛ ОЛГОГЧООР ҮНЭЛҮҮЛСЭН ҮНЭЛЭМЖИЙН СУДАЛГАА

Судалгаа

Authors

  • Х.Мягмаржав Author
  • Ц.Баясгалан Author
  • З.Даваасүрэн Author
  • Н.Одмаа Author
  • Б.Батцэцэг Author

DOI:

https://doi.org/10.63570/begrbw16

Keywords:

мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлага, хариуцлага, үнэлэмж

Abstract

Боловсролын чанарыг өндөр түвшинд хүргэхэд хөтөлбөрт оролцогч талуудын оролцоо ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Бид Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах үүднээс төгсөгчдийг ажил олгогчоор үнэлүүлэн чанарын судалгааны аргаар шинжилсэн. Ийнхүү шинжлэхдээ олон улсын чиг хандлага, сургалтын хөтөлбөрийг сайжруулахаар санал болгож буй загвар, таамаглал, судалгааны ажлыг судалж, манай улсад хийгдсэн хэд хэдэн судалгааны ажлын үр дүнтэй харьцуулсан болно. Судалгаанд нийт 52 төгсөгчийг үнэлсэн үнэлэмж хамрагдсан ба мэдээлэл цуглуулахын тулд асуулга ашиглан чанарын судалгааг SMART PLS-3.0 програм ашиглан бүтцийн болон замын загвар зохион батлах оролдлого хийн үр дүнг гаргасан. Судалгаанд хамрагдсан сонсогчдын сэтгэл ханамжийн байдал нь бидний судлахыг зорьсон таамаглалыг батлан мэргэжлийн ур чадварын үнэлгээ, харилцаа хандлагын үнэлгээ, хариуцлагаар ажил олгогчид төгсөгчдийг хэрхэн үнэлсэнг үр дүн харуулсан

Author Biographies

  • Х.Мягмаржав

    ДХИС-ийн ОБС-ийн Эдийн засаг-нөөц, ар талын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа

  • Ц.Баясгалан

    ДХИС-ийн ОБС-ийн Эдийн засаг-нөөц, ар талын тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор

  • З.Даваасүрэн

    ДХИС-ийн ОБС-ийн сургалтын арга зүйч, докторант, ахлах дэслэгч

  • Н.Одмаа

    ДХИС-ийн ОБС-ийн Эдийн засаг-нөөц, ар талын тэнхимийн багш, докторант, дэслэгч

  • Б.Батцэцэг

    ДХИС-ийн ОБС-ийн лаборант, ахлагч

Published

2025-11-04

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ТӨГСӨГЧДИЙГ АЖИЛ ОЛГОГЧООР ҮНЭЛҮҮЛСЭН ҮНЭЛЭМЖИЙН СУДАЛГАА: Судалгаа . (2025). Гамшгийн эрсдэл судлал, 16(2). https://doi.org/10.63570/begrbw16

Similar Articles

11-20 of 76

You may also start an advanced similarity search for this article.

Most read articles by the same author(s)