ТАРИАЛАНГИЙН ТӨВИЙН БҮСИЙН ХҮРЭН ХӨРСНИЙ ЯЛЗМАГИЙН АГУУЛАМЖИД ХӨРС ЭЛДЭНШҮҮЛЭЛТИЙН НӨЛӨӨ

Authors

  • Х.Мягмаржав Author

Keywords:

Хөрс, ялзмаг, агрохимийн үзүүлэлт, элдэншүүлэлт, хувилбар

Abstract

Тариалангийн төвийн бүсийн хуурайдуу сэрүүвтэр дэд бүсэд явуулсан туршилтын дүнгээр уламжлалт механик боловсруулалт хийж, уринш бэлтгэсэн хувилбарт ялзмаг эрдэсжих процесс илүү эрчимтэй явагдсанаас хөрсний өнгөн хэсгийн ялзмагийн агуулалт 0.04-0.10 хувиар буурсанаас үзвэл механик боловсруулалт нь хөрсний үржил шимийг илүү эрчимтэй дайчилдаг болохыг харуулж байна.

Иймд тус бүсэд хөрс боловсруулалтын гүнийг багасгах тоог цөөлөх замаар шим бодис ялзмагийн задралыг авах ургацын хэмжээтэй уялдуулах, нэмэгдүүлэх чиглэлээр зохицуулах нь тариалангийн хөрс элдэншүүлэлтийн нэг гол зорилт болж байна.

Хүрэн хөрсний ялзмагийн агууламжинд хөрс элдэншүүлэлтийн нөлөөг судалсан судалгааны дүнд регрессийн шинжилгээ хийхэд тэг эдэншүүлэгийн хувилбарын бодит болон тооцооны утгын дөхөлт 0.93 хувьтай байсан буюу энэ ялзмагийн хэмжээ цаашид өсөх хандлагатай гэдгийг тус судалгаа нотолсон.

Author Biography

  • Х.Мягмаржав

    Онцгой байдлын сургууль

Published

2025-02-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ТАРИАЛАНГИЙН ТӨВИЙН БҮСИЙН ХҮРЭН ХӨРСНИЙ ЯЛЗМАГИЙН АГУУЛАМЖИД ХӨРС ЭЛДЭНШҮҮЛЭЛТИЙН НӨЛӨӨ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 19(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/174

Similar Articles

1-10 of 11

You may also start an advanced similarity search for this article.