УЛСЫН НӨӨЦИЙН САЛБАРУУДЫН ХЭЭРИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙД ТАРИАЛАГДСАН БУУДАЙН СОРТУУДЫН СУДАЛГААНЫ ДҮН
Keywords:
Сорт сорилт, соёололт, бутлалт, ургалтын хугацааAbstract
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн бүтцэд 2018 онд Нөөц судлалын төвийг байгуулан харьяалалд нь Улсын нөөцийн үр тарианы салбаруудыг түшиглэн Сорт сорилтын байнгын ажиллагаатай секторыг ажилууллаж байна.
ХХААЯ-ны дэргэдэх Улсын сорт сорилтын зөвлөл, Ургамал газар тариалангийн хүрээлэн, ХААИС-ийн эрдэмтэд, багш болон ОХУ-ын Красноярскийн Газар Тариалангийн их сургуультай хамтран ганд тэсвэртэй сортуудыг нутагшуулах зорилт тавин гурав дахь жилдээ Их нууруудын хотгорын бүсийн томоохон төлөөл болох Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дэвсгэрт
зусах буудайн 18 –н сортын хээрийн туршилтыг тавьж ирсэн.
2020 оны хувьд ургамал ургалтын хугацаанд хөрс, агаарын дулааны хангамж сайн, хөрсний чийгийн хангамж дунд зэрэг V сар, чийгийн дутагдалтай, VII, VIII сард чийг хангалттай байлаа.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.