ИХ СУРГУУЛИЙГ ТӨГССӨН АЛБАН ХААГЧДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

Authors

  • Д. Мөнх-эрдэнэ Author

Keywords:

Онцгой байдлын байгууллагын хүний нөөц, ажиллах боломж, нөхцөл

Abstract

“Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа” буюу 2018 оны ажиллах хүчний эрэлтийн судалгааг хийж үзэхэд дээд боловсролын ажил, мэргэжлийн чиглэлээр авч үзвэл технологич, нягтлан бодогч, барилгын болон шугам хоолойн инженер, зэрэг ажил мэргэжлүүд хамгийн өндөр эрэлттэй, ажил олгогчид техникийн ур чадвараас гадна ажил хайгчийн ажлын туршлага, хувь хүний ажлын хариуцлага, хандлага зэрэг эерэг зан чанарыг илүүд үзэж байгаа хандлага түгээмэл ажиглагдаж байна. Эдгээр зан чанарын зөв төлөвшил бүхий ажил хайгчийг ажлын байранд сургаж авах боломжтой хэмээн үзжээ.  Ажиллах хүчний хомсдол бий болоход ажил олгогчдын хувьд шинээр авах ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага шаардлага хангахгүй, ажил хайгчийн хувьд ажлын байрны нөхцөл, цалин хөлсний хангалтгүй байдал голлон нөлөөлж байна. 
Монгол улсын Төрийн албанд нийт 198,463 албан хаагч өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа бөгөөд Төрийн улс төрийн албанд 3,585,  Төрийн захиргааны албанд 19,080, Төрийн тусгай албанд 38,567, Төрийн үйлчилгээний албанд 137,231 алба хаагчид чиг үүргийн дагуу үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Төрийн нийт алба хаагчдын 20 хувь нь Төрийн тусгай албаны алба хаагчид харагдаж байна.  Төрийн тусгай чиг үүргийн их сургуулийг төгссөн алба хаагчид нь мэргэжлийн онцлогоосоо хамаарч Хүчний байгууллагын хүний нөөцийн хангалт болж, нөөцөд бүртгэгдэх, мөн хөдөө орон нутагт ажлын байрны сул чөлөөтэй орон тоонд шууд томилогдон ажилладагаараа бусад төрийн албан хаагчдаас онцлогтой байна.  

Author Biography

  • Д. Мөнх-эрдэнэ

    ДХИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн Гамшиг судлалын магистрант

Published

2025-02-18

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ИХ СУРГУУЛИЙГ ТӨГССӨН АЛБАН ХААГЧДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 18(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/235

Similar Articles

1-10 of 83

You may also start an advanced similarity search for this article.