ТАРИАЛАНГИЙН ТӨВ БҮСИЙН ХҮРЭН ХӨРСНИЙ МАГНИЙН АГУУЛАМЖИД СЭЛГЭЭНИЙ НӨЛӨӨ
Keywords:
Хөрсний дээж, солилцох магни, шингээх бүрэлдхүүн, эргэцAbstract
Магни нь ургамалын фотосинтезын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэн, хлорофилын молекулын үндсэн элемент болж, фосфорын тээвэрлэлт, сахарын нийлэгжилт, цардуулын хувиарлалт, тос үүсэх процесс болон буурцагтан ургамалын булцуун дахь азотын фиксаци зэрэгт чухал үүрэгтэйгээр оролцдог байна. Мөн магни нь олон төрлийн энзимийн найрлаганд орж, биохимийн урвал идвэхжүүлэгчийн үүрэг гүйцэтгэн, тэжээлийн бодисын хэрэглээг хянаж, төмөрийн шингээлтийг сайжруулдаг. Хүрэн хөрсний дээжийг шинжлэх үед солилцох магни натрий оролцсон үед кальцитай харьцуулахад хөрсөнд нэлээд хүчтэй бэхлэгдсэн байдал ажиглагдсан.
Сэлгээний туршилтын 1 дүгээр эргэцийн хугацаанд ( 2007-2011 он) тариалангийн төвийн бүсийн хүрэн хөрсний солилцох магнийн агууламж 5.7-8.8 мг-экв/100 г хооронд хэлбэлзэж байсан.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.