THE DEATH PENALTY AND HUMAN RIGHTS
Keywords:
Хүний эрх, цаазаар авах ял, хуульAbstract
ХХ зууны сүүлчээс дэлхийн олон улс орны эрүүгийн эрх зүйн салбар болон ялын бодлогод хүмүүнлэгийн хандлага хүчтэй нөлөөлж цаазаар авах ялын хэрэглээ илт хязгаарлагдах болсон. Одоогийн байдлаар цаазаар авах ялыг хэрэглэхээс татгалзсан буюу халсан 145 орон, идэвхитэй хэрэглэж буй 26 орон, хязгаарлагдмал буюу түдгэлзсэн 31 орон байна. Манай Улсын хувьд 2010 оны нэгдүгээр сарын 1-нд цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум[1] тогтоож үүнээс хоёр жилийн дараа Улсын их хурал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг соёрхон баталсан. Ингэснээр цаазаар авах ялыг гүйцэтгэхээс татгалзаж Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаас цаазаар авах ялыг бүрмөсөн халснаар манай улс цаазын ялгүй улс болсон билээ.
Энэхүү өгүүлэлд хүний амьд явах эрх болон цаазаар авах ялыг манай улсын хууль тогтоомжид хэрхэн тусгагдаж ирсэн эрх зүйн түүхэн хөгжил болон цаазаар авах ялаас татгалзах болсон шалтгааны талаар товч авч үзсэн болно.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.