ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ ДЭХ ЗАР СУРТАЛЧИЛГАА БА ГЭМ ХОРЫН АСУУДАЛ

Authors

  • Ж.Ууганчимэг Author

Keywords:

Зар, зар сурталчилгаа, мэдээллийн технологи, гэм хор, хариуцлага бараа, ажил үйлчилгээ

Abstract

Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүн бүр чөлөөтэй аж ахуй эрхлэн явуулах боломжтой болж зар сурталчилгааны харилцаа хөгжсөн. Үүнийг зар сурталчилгааны болон бусад мэдээллийг хүлээн авах боломж бололцоо үлэмж нэмэгдэхийн хэрээр зар сурталчилгааны төрөл олширсон. Зар сурталчилганы эрх зүйн орчны талаарх байгууллага, иргэдийн мэдлэг муу байгаагаас хууль бус зар сурталчилгааг түгээх, бүтээх үйл ажиллагаа нь хяналтгүй байгаа төдийгүй, хуулийн хэрэгжилт, хариуцлагын үр нөлөө сул байгаа нь аливаа гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөл болж байна. Түүнээс гадна “Зарын бодит үнэнийг зарлуулсан байгууллага, хувь хүн бүрэн хариуцна” гэсэн Зар сурталчилгааны тухай хууль болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууийг зөрчсөн “гэрээний нөхцөл” хуулиас илүү хүчин чадалтай үйлчилдэг “гаж”үзэгдэл газар авчээ. Энэхүү нөхцөл байдал нь зар сурталчилгааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сурталчлах, хууль бус зар сурталчилгааг хамтын ажиллагааны үндсэн дээр таслан зогсоох хэрэгцээг бий болгож байгаа юм.

Author Biography

  • Ж.Ууганчимэг

    Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн эрх зүйн онолын тэнхимийн ахлах багш, ахлах дэслэгч 

Downloads

Published

2025-02-21

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ ДЭХ ЗАР СУРТАЛЧИЛГАА БА ГЭМ ХОРЫН АСУУДАЛ . (2025). Цагдаа судлал, 21(№2), 13-16. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/592

Similar Articles

1-10 of 193

You may also start an advanced similarity search for this article.