ЦААЗААР АВАХ ЯЛ БА ХҮНИЙ ЭРХ
Abstract
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлд цаазаар авах ял ба хүний эрхийн тухай тусгаж өгсөн ба цаазаар авах ял одоо ямар хэмжээнд байж хүний эрхийг хангаж буй талаарх ойлголтыг бий болгохын тулд өнгөрсөн дэх цаазаар авах ялын тухай ойлголт болон өнөө үед тухайн ял нь ямар түвшинд байгаа талаар судлан тухайн өгүүллийг бичих ба эрдэм шинжилгээний өгүүлэлд Д.Баярсайнхан, И.Дашням, Э.Авирмэнд, Б.Амарбаясгалан, Г.Сүхбаатар, Сайшаал зэрэг олон эрдэмтэдийн бүтээлээс иш татан өгүүлэлд тусгана.
Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулахаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэж заасан байдаг ба ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял нь хүн бүр амьд явах эрхтэй гэх эрхийг зөрчиж буй хүний эрхийн эсрэг үйлдэл болж байна. Энэ эрхийг олон улсын эрх зүйн хувьд улам баталгаажуулж хүн бүр амьд явах салшгүй эрхтэй, энэ эрхийг хуулиар хамгаалах ба хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй, цаазаар авах ялыг цуцлаагүй улс оронд уг ялыг зөвхөн онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх зориолгоор тухайн гэмт хэрэг үйлдэх үед хүчинтэй байсан хуулийн дагуу тухайн этгээдэд оногдуулах үзэл бий болсон нь хүний амьд явах эрхийг хязгаарлан тасалж буй нэг хэлбэр хэмээн хоорондоо харшилж байгаа тул уг асуудлыг шийдвэрлэж зохих аргуудыг хэрэглэх шаардлага бий болж буйд тулгуурлан эрдэм шинжилгээний өгүүллийг бичлээ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.