ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ
Keywords:
Захиргааны зөрчил, зөрчил, шийтгэл, санкцAbstract
Нийгмийн харилцаанд хүн бүр, өдөр тутамдаа оролцдог бөгөөд эдгээр харилцааг Улсын Их хурлаас тогтоосон хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмаар зохицуулдаг. Энэхүү хууль, дүрэм журмаар зохицуулж буй харилцаанд иргэн, хуулийн этгээдийг зохих хэмжээний хууль, эрх зүйн мэдлэгтэй байхыг шаарддаг. Хууль, тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог урьд авч үзэхдээ эрүүгийн хариуцлага, захиргааны хариуцлага гэж ерөнхийд нь ангилж гэмт хэрэгт ял оногдуулж, захиргааны зөрчилд захиргааны шийтгэл хүлээлгэж байсан[1].
Цагдаагийн байгууллага 2020 онд улсын хэмжээнд 2276868 зөрчил бүртгэжээ. Энэ нь өмнөх оныхоос 101043 зөрчлөөр өссөн үзүүлэлт байгаа нь статистик тоо баримтаас харагдаж байгаа бөгөөд 2065296 зөрчлийн хэрэг нээж, 48539550.5 төгрөгийн торгууль ногдуулсан нь байна. Энэхүү өгүүллэгээр зөрчлийн эрх зүйн зохицуулалтын уламжлал, шинэчлэлийг харьцуулан судалж, өнөөгийн байдлыг тодруулан үзнэ.
[1] Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтад хүний эрх, хууль дээдлэх зарчмыг хангах нь. Сургалтын гарын авлага
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.