СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫН ТАЛААРХ ЗАРИМ АСУУДАЛ
Abstract
Эрх зүйт төрийн чухал зорилтуудын нэг бол иргэнийхээ зөрчигдсөн эрхийг аль болох шуурхай, шударга байдлаар сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх механизмыг боловсронгуй болгон хэрэгжүүлэх явдал билээ. Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Пакт зэрэг товчхондоо олон улсын Хүний эрхийн Биллд хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахын зайлшгүй шаардлагыг заасан байдаг ба Монгол улсын Үндсэн хуульд иргэн бүр хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Иймээс өнөө цаг үед тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа хүний сэтгэл санааны материаллаг бус гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх эрх зүйн харилцааны талаар цогцоор нь авч үзэх шаардлага тулгамдаж байна.
Энэ асуудал нь цаашлаад хүний эрх, эрх чөлөөтэй холбогдож туйлын их анхаарал татаж байгаа хэдий ч одоогоор манайд төдийлөн нухацтай судалсан, хууль тогтоомжинд нарийвчлан тусгасан зүйл бага байгаа юм. Үүний учир материаллаг бус гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх тооцох аргыг тогтоох зорилготойгоор энэхүү сэдвийг хөндөн авч үзлээ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.