ЦАГДААГИЙН ХЭСГИЙН БАЙЦААГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАРЧ БУЙ ЗАРИМ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛИЙГ ШИНЖЭХҮЙ НЬ
Abstract
Өнөөдөр хүний эрхийг дээдэлсэн иргэншсэн нийгмийг цогцлоохын тулд төр, засаг, иргэн бүхнээрээ хичээн ажиллаж байна.
1990-ээд оноос улс орон маань зорьж явсан чиг зүгээ гэнэт огцом өөрчлөн олон нам бүхий, төр төвтэй, ардчилал, хүний эрх, хувийн өмчийн эдийн засаг, зах зээлийг шүтсэн шинэ нийгмийн тогтолцоонд хөл тавьсан нь эерэг, сөрөг олон үр дагавар авч ирсэн.[1]
НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар Мэри Робинсон “Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдал нь НҮБ-ын өмнөө тавьсан зорилго, чиг үүргийн цөм нь бөгөөд НҮБ-ын дүрмийн гол зорилтын нэг байдаг..... Өнгөрсөн 50 гаруй билийн хугацаанд хүний эрхийг хамгаалах олон улсын хууль тогтоомж, жишиг стандартыг тогтоох талаар багагүй амжилт олсон хэдий ч түүнийг дэлхий дахинд өдөр алгасалгүй гарсаар байгаа хүний эрхийн ноцтой зөрчлүүд, түгшүүрт бодит байдал бүдэгрүүлж байна”[2] хэмээн хэлсэн байдаг.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.