ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ

Authors

  • Д.Булган Author

Abstract

Монгол Улсад цагдаагийн алба хаагчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчин, механизмууд байдаг ч тэр нь практик хэрэгжилт хангалтгүй байна[1].

Эрх зүй нь нийгмийн харилцааг бэхжүүлэх, зохицуулах, хамгаалах чиг үүрэгтэй. Эрх зүйн зохицуулалтын чиг үүрэг нь эрх зүйн нийгмийн зорилго, мөн чанараар тодорхойлогдож, нийгмийн харилцаанд нөлөөлж байгаа эрх зүйн үйлчлэлийн үндсэн чиглэл мөн. Эрх зүйн дотоод буюу хууль цаазын чиг үүргийг нийгмийн харилцааг зохицуулах ба нийгмийн харилцааг хамгаалах чиг үүрэг гэж хоёр ангилна[2]. Гагцхүү цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахадаа энэ тухай ойлголттой байж, түүнийг эрхээ хамгаалахад ашиглаж сурах нь л чухал юм.

 

[1] Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 2015 оны 14 дүгээр илтгэлээс та харж болно.

[2] Ч.Нямсүрэн. Эрх зүйн ерөнхий онол. Үндсэн ойлголт, тулгамдсан асуудал. –УБ, 2010 он. 107 дахь тал

Author Biography

  • Д.Булган

    ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн ЦЭЗТ-ийн багш, хууль зүйн магистр, цагдаагийн ахмад

Downloads

Published

2025-02-27

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ. (2025). Цагдаа судлал, 14(№2), 33-37. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/1780