ХҮНДРҮҮЛСЭН НӨХЦӨЛД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ЗҮЙ
Keywords:
Амьсгалын бие даасан төхөөрөмж, утаат дулааны камер /теплодымокамер/, мэргэжлийн тусгай сургалт, техник үйлчилгээ, сэтгэл зүйAbstract
Онцгой байдлын байгууллагын албан хаагчид нь гамшиг, аюулт үзэгдэл, осол, гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааны үндсэн суурь бол чанартай тусгай мэргэжлийн дадал олгох бэлтгэл юм. Энэ үйл ажиллагаа нь хангалттай хэмжээнд зохион байгуулагдах орчин дутмаг байгаа юм. Уг хэсэгт амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хүндрүүлсэн нөхцөлд зохион байгуулах сургалтын арга зүйг тодорхой боломжит хэлбэрийн хүрээнд ердийн орчинд сургалтын тусгай тоноглол бүхий талбайд хийхээс гадна ОХУ-ын утаат дулааны камер, техник үйлчилгээ болон засвар хийх зориулалттай барилга, байгууламжийг өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан бий болгох хувилбар байгаа эсэхийг судлан, боломжит нөхцөлийн тооцоог хийлээ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.