МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ТОХИОЛДОЖ БАЙГАА ТЕХНИКИЙН БОЛОН ҮЙЛДВЭРИЙН ОСОЛЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/jryv0k67Keywords:
Гамшиг, Судалгаа, Үйлдвэрийн болон техникийн холбогдолтой осол, СтатистикAbstract
Монгол улсын хэмжээнд 2023 оны байдлаар 4484 гамшиг осолын аюулт үзэгдэл бүртгэгдэж 320 хүн амь эрсдэж 52.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан статистик үзүүлэлт бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад гамшиг ослын аюулт үзэгдэл 4.3%-аар, учирсан хохирлын хэмжээ 57.7% аар өссөн үзүүлэлттэй байна.
Бүртгэгдсэн нийт ослын дийлэнх хувь нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод тохиолдсон байна. Хамгийн ойрын томоохон хэмжээний жишээ нь Улаанбаатар хотын, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдсон 17.5 тн пропан ачиж явсан автоцистер дэлбэрч ослын улмаас 30 автомашин шатаж, 16 давхар орон сууцны барилгад гал гарч 3 алба хаагч амь эрсдсэн
хамрамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Монгол улсын хэмжээнд гал түймэр гамшиг ослын тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь хүн амын төвлөрөл ихэссэн, барилга байгууламж болон техникийн стандарт норм дүрэм зөрчигдсөн зэргээс үүдэлтэй байна. Энэ мэтчлэн монгол орны хэмжээнд тохиолдсон өнөөгийн нөхцөл байдлын гамшиг ослын статистик үзүүлэлт дээр судалгаа боловсрууллаа.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.