ТАРИАЛАНГИЙН ТӨВИЙН БҮСИЙН ХҮРЭН ХӨРСНИЙ ЯЛЗМАГИЙН АГУУЛАМЖИД ХӨРС ЭЛДЭНШҮҮЛЭЛТИЙН НӨЛӨӨ
Keywords:
Хөрс, ялзмаг, агрохимийн үзүүлэлт, элдэншүүлэлт, хувилбарAbstract
Тариалангийн төвийн бүсийн хуурайдуу сэрүүвтэр дэд бүсэд явуулсан туршилтын дүнгээр уламжлалт механик боловсруулалт хийж, уринш бэлтгэсэн хувилбарт ялзмаг эрдэсжих процесс илүү эрчимтэй явагдсанаас хөрсний өнгөн хэсгийн ялзмагийн агуулалт 0.04-0.10 хувиар буурсанаас үзвэл механик боловсруулалт нь хөрсний үржил шимийг илүү эрчимтэй дайчилдаг болохыг харуулж байна.
Иймд тус бүсэд хөрс боловсруулалтын гүнийг багасгах тоог цөөлөх замаар шим бодис ялзмагийн задралыг авах ургацын хэмжээтэй уялдуулах, нэмэгдүүлэх чиглэлээр зохицуулах нь тариалангийн хөрс элдэншүүлэлтийн нэг гол зорилт болж байна.
Хүрэн хөрсний ялзмагийн агууламжинд хөрс элдэншүүлэлтийн нөлөөг судалсан судалгааны дүнд регрессийн шинжилгээ хийхэд тэг эдэншүүлэгийн хувилбарын бодит болон тооцооны утгын дөхөлт 0.93 хувьтай байсан буюу энэ ялзмагийн хэмжээ цаашид өсөх хандлагатай гэдгийг тус судалгаа нотолсон.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.