ТҮР ХОРОГДОХ БАЙРНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Keywords:
Нүүлгэн шилжүүлэлт, түр байр, түр байранд тавигдах шаардлагаAbstract
Нийгэм болон хувь хүний эрүүл аюулгүй байх эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн байр орон сууц, барилгад тавигдах тодорхой норм дүрмүүд байдаг.
Дээрх норм дүрэм, стандартад нийцсэн барилга байгууламжууд баригдахын зэрэгцээ зарим гамшиг ослын үед зориулалтыг өөрчлөн өөр шаардлагаар ашиглахаар тооцон төлөвлөж байгаа нь орчин үеийн түр хорогдох байрны нэг хэлбэр юм.
Гэнэтийн осол, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр үүссэн аюулт үзэгдлийн хохирлыг бууруулах чиглэлээр улс орон, бүс нутгийн хэмжээнд тодорхой арга хэмжээнүүдийг авсаар ирсэн. Үүний нэг нь түр хорогдох байранд тавигдах тодорхой шаардлагууд, боломж бололцоог сайжруулсаар ирсэн байна. Шинэлэг технологи, шинэ арга барил, технологийг боловсруулан үйл ажиллагаандаа тусгаж ажиллах нь Онцгой байдлын байгууллагын өмнө тавигдаж буй чухал зорилт мөн билээ. Бусад улс орнуудад хэрэгжиж буй бодит жишээнүүдэд харьцуулсан судалгаа хийж манай орны цаг уур, газар нутгийн онцлог, соѐл зэрэгт тулгуурлан боломжит хувилбарыг бий болгож гамшгийн үед ашиглахаар төлөвлөх хэрэгтэй.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.