ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ХЛОРОРГАНИК БОЛОН ФОСФОРОРГАНИК ПӨСТИЦИД ТОДОРХОЙЛСОН ЗАРИМ ДYН

Authors

  • Г.Хосбаяр Author
  • Б.Чинбат Author
  • Б.Сарантуяа Author

DOI:

https://doi.org/10.63570/5af62h28

Abstract

даяаршил улам бүр эрчимтэй өрнөж байгаа өнөө үед хүнсний аюүлгүй байдлыг хангах асүүдал дэлхий дахины түлгамдсан асуудал болж байна. Аливаа хүнсний бүтээгдэхүүн нь физик, хими, биологийн бохирдолгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй чанарын баталгааг хангасан байх ёстой.Газар тариалангийн бүтээгдэхүүний ургацыг нэмэгдүүлэхэд үргамал хамгааллын бодис, химийн бордоо хэрэглэснээс үүдэлтэй пестицидийн үлдэгдэл хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг болох нь тогтоогджээ (2; 10; 11). Пестицидийг хөдөө аж ахүйн хортон шавж, хог ургамал, ургамлын өвчин цэцэрлэгжүүлэлт, халдвар тараагчид, ойн хортон шавьж, бэлчээрийн мэрэгчтэй тэмцэхэд өргөнөөр хэрэглэж байна. Малын угаалга, туулгалтын эм, газар тариалангийн пестицидийг болгоомжгүй хэрэглэснээс хөрс ургамлыг бохирдуулаад зогсохгүй гүний ус гол, нүүр агаар мандал зэргийг бохирдуулж, тэдгээрт амьдардаг усны амьд организм, ан амьтан, шувуу болон биопогийн төрөл зүйлийг хордуулах, мөн хэрэглэх, тээвэрлэх, буруу хадгалснаас үүдэн хүний амьсгалын болон хоол боловсрүүлах эрхтэн, арьс ба хоол боловсрүүлах эрхтнээр дамжин зүрх сүдас, мэдрэл, нүдний үрэвсэл, арьсныт харшил хавдар үүсrэх аюүлтай юм (1; З;4:8:9). Хүнсний аюүлгүй байдлыг ханган хэрэгжүүлэхтэй холбогдон хүнсний хор судлалын чухал асуудлуудыг судлан авчтүзэх шаардлага жилээс жилд улам хурцаар тавигдах боллоо

Author Biographies

  • Г.Хосбаяр

    МХӨГ-Хүнсний Аюулгүй байдал Үлдэгдлийн Тасгийн ЭРПЛ Ахүй Хими, Хор

  • Б.Чинбат

    МХӨГ-Хүнсний Аюулгүй байдал Үлдэгдлийн Тасгийн ЭРПЛ Ахүй Хими, Хор Сүдлалын Лаборатори

  • Б.Сарантуяа

    ХААИС Мал аж ахуй, биотехнологийн сургууль

Published

2025-04-28

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ХЛОРОРГАНИК БОЛОН ФОСФОРОРГАНИК ПӨСТИЦИД ТОДОРХОЙЛСОН ЗАРИМ ДYН. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 1(1). https://doi.org/10.63570/5af62h28