ГАМШИГТ ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АСУУДАЛ
Keywords:
Гамшгийн эрсдэл, эмзэг бүлэг, хууль, эрх зүй, сургалт дадлагаAbstract
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлын нөлөөгөөр дэлхийн ихэнх бүс нутаг, ялангуяа, Ази тивд байгалийн гамшгийн давтамж ихэсч, учруулж байгаа хор хөнөөл нь жилээс жилд нэмэгдсээр байна.
Дэлхийн хэмжээнд хүн, амьтан олноор нэрвэгдэж, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан 40 гаруй төрлийн гамшиг тохиолддог бөгөөд сүүлийн 10 жилд нийтдээ гамшгаас үүдэн 700 мянга гаруй хүн амь насаа алдаж, 1.4 сая гаруй хүн гэмтэж бэртэн, 23 орчим сая хүн олон гэргүй болж, 1.5 тэрбум гаруй хүн гамшигт ямар нэгэн байдлаар нэрвэгджээ. Үүнд эмэгтэйчүүд, хүүхэд, эмзэг бүлгийн иргэд харилцан адилгүй өртөж, нийт учруулсан хохирлын хэмжээ нь 1.3 их наяд ам.долларт хүрчээ6.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, ялангуяа, Улаанбаатар хотын экосистемийн бүс дэх хүн амын эрчимтэй өсөлт, хэт төвлөрлийн улмаас нийслэл хотод тохиолдох аюулт үзэгдэл, ослын давтамж, түүнд өртөх эмзэг байдал улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх бүх шатны байгууллага, иргэд, олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангаж чадавхыг бэхжүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.