ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ УЛСЫН НӨӨЦ, ТҮҮНИЙ УДИРДЛАГАД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
Keywords:
Улсын нөөцийн удирдлага, улсын нөөц, улсын нөөцийн бүтэц, тогтолцооAbstract
Улсын нөөц нь үндэсний эдийн засгийн хөгжлийг тэнцвэржүүлэх, тогтворжуулах, эдийн засгийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн төлөвлөгөөнд тооцоологдоогүй онцгой нөхцөл байдалд ашиглах материал баялгийн сэлбэх нөөцөөр тодорхойлогддог. Улсын нөөцийн удирдлага нь зах зээлд үндэсний эдийн засгийг дайчлах, эдийн засгийг тэнцвэржүүлэх, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын нөөцийг бүрдүүлэх, байршуулах, хадгалах, хамгаалах, ашиглах, нөхөн бүрдүүлэх, үйлчлэх эдийн засаг, захиргаа, хэм хэмжээ-эрх зүйн арга хэмжээний цогц билээ. Улсын нөөцийн үүрэг, зорилго, улсын нөөцийн удирдлагын тогтолцоо, үүрэг тухайн улсын төрийн байгууламж, хөгжлийн түвшин, байгалийн нөөц, баялаг, хүн амын хэрэгцээ, гамшиг ослын нөхцөл байдал зэргээс шууд хамааралтай болох нь судалгааны ажлын явцад харагдсан.
Иймд Монгол Улсын нөөцийн төрөл, хэлбэр, зорилго, түүний удирдлагын үүрэг, зорилтыг олон улсын жишигт нийцүүлж шинжлэх ухааны үндэстэй тодорхойлж, цаашид боловсронгуй болгохын тулд улсын нөөц ба түүний удирдлагын өнөөгийн байдалд шинжилгээ хийж Гадаадын зарим орны улсын нөөц, түүний удирдлагад хийсэн шинжилгээтэй харьцуулан дүгнэлт хийх замаар улсын нөөцийн бүтэц, тогтолцоо, удирдлагыг боловсронгуй болгох арга замыг сайжруулах шаардлага зүй ѐсоор тавигдаж байгаа талаар онол арга зүй болон туршлагыг илүү дэлгэрүүлэн судлах хэрэгтэй гэж судалгааны ажлаараа дүгнэлээ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.