ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАХ БОЛОМЖ

Authors

  • П.МӨНХБААТАР Author

Keywords:

эрэн хайх ажиллагаа, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, орон

Abstract

Олон улсад эрэн хайх, аврах ажиллагаанд болон бусад эрдэм шинжилгээ, судалгааны ажилд энэхүү нисгэгчгүй нисэх тоног төхөөрөмжийг хэрэглээд үр дүнг нь гарган эдийн засгийн хувьд, цаг хугацааны хувьд зардал хэмнэн ашигласаар даруй 20 гаруй жил болсон байна. Ийнхүү ашиглахдаа бизнесийн салбар, хөдөө аж ахуй, газар зүйн байршил, газар зохион байгуулалтаас эхлээд онцгой байдлын үед, гамшиг, эрсдэл зэрэг олон хүчин зүйл болон үйл ажиллагаанд өргөн хэрэглэж байна. Нисгэгчгүй тоног төхөөрөмж нь олон улсын нийтлэг хэллэгээрээ дрон /drone/ нэрээрээ бидний танил болсон. Манай оронд сүүлийн жилүүдэд эрэн хайх, аврах ажиллагаанд нисгэгчгүй төхөөрөмж ашиглах боломж нээлттэй болж байгаа билээ. Онцгой байдлын салбарт энэхүү тоног төхөөрөмжийг ашиглах, нэвтрүүлэх шаардлага зүй ѐсоор тулгарч байна. Манай улсад анх 2014 оноос эхлэн эхний туршилтаар суурилагдаж эхэлсэн энэ тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага ямар түвшинд байгаа, салбарынхаа үйл ажиллагаанд хэрхэн ач холбогдолтой эсэх талаар дэлгэрэнгүй судлан, зарим статистик тооцооллыг гарган үр дүнг танилцуулж байна.

Author Biography

  • П.МӨНХБААТАР

    ДХИС-ийн АШБС-ийн магистрант

Published

2025-02-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАХ БОЛОМЖ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 17(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/165

Similar Articles

1-10 of 44

You may also start an advanced similarity search for this article.