МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

Authors

  • Ш.Арвай БХИС-ийн ХЦДС-ийн ЭШТ-ийн тэргүүлэх ажилтан, ЦШУ-ны доктор (ScD) профессор, дэслэгч генерал Author

Keywords:

Хил хамгаалалт, хөгжлийн чиг хандлага, шинэ зуун, ХЦДС, нөлөөлөх хүчин зүйл

Abstract

Монгол Улс тусгаар улсаа сэргээж, оршин тогтнолоо бататгасан ХХ зууныг үдэж шинэ зууны хаалгаар зориг бадрангуй орж байна. Энэ үе бол хүн төрөлхтний 2000 жилийн хөгжлийн шувтрага гурав дахь мянганы магнай жил юм. Хэзээ ч давтагдашгүй, түүхэн энэ үед зохиогдож байгаа ач холбогдлын хувьд энэ зэрэгцэхийн аргагүй өндөр хэмжээний бага хуралд оролцож бодол саналаа хэлэх завшаан тохиосонд сэтгэл өндөр байна. Энд Монгол улсын хил, түүний
хамгаалалтын хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй байх жамтай офицер, боловсон хүчний уурхай болсон ХЦДС, түүний дэргэдэх ЭШТ, Хил судлал зэрэг эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын эрдэмтэн, профессор, багш, судлаачид оролцож онол практикийн бага хурлаар чухлын чухал асуудлыг авч хэлэлцэж байгаа тохиолдлоор бус ерөөлөөр учирсан үйл явдал гэж үзэж байна.
Энэ бага хуралд оролцож байгаа та бүхний сонорт хүргэх илтгэлээ, хилийн цэргийн албанд 43 жил зүтгэхдээ ажиглаж, судалж шинжилсэн онол практикийн шинжтэй дүгнэлт саналаа чөлөөтэй илэрхийлэх хэлбэрээр толилуулъя. 

Published

2025-02-20

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА. (2025). Хил судлал, 5(06), 14-24. https://journal.uia.gov.mn/index.php/bs/article/view/485

Similar Articles

1-10 of 87

You may also start an advanced similarity search for this article.