МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН НЭГДСЭН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГА
DOI:
https://doi.org/10.63570/kdd1ed08Keywords:
Хилийн зохицуулалт, нэгдсэн зохицуулалттай эрсдэлийн удирдлага, шинэ технологи, мэдээллийн технологийн дэд бүтэц, зөөлөн дэд бүтэц, хамтын ажиллагааAbstract
Товч агуулга: Хил дамнасан зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн өсөн нэмэгдэх урсгал, дэлхийн өртгийн сүлжээ, техник технологийн хөгжил, хилийн маргаан/зөрчилдөөн, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, хил дамнасан хууль бус хөдөлгөөн зэрэгтэй уялдан үндэсний хэмжээнд хилийн хяналтын байгууллага, олон улсад ижил чиг үүргийн байгууллага, бүс нутаг, дэд бүсийн хэмжээнд хамтран ажиллаж ирсэн. Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийн хүрээнд газар зүй, эдийн засгийн өвөрмөц онцлог бүхий Ази, Европ тивийг холбосон Монгол Улсад “Нэгдсэн зохицуулалттай хилийн
эрсдэлийн удирдлага”-ыг нэвтрүүлэх шинэ хандлагыг олон улсын туршлага, үндэсний бодлого, өнөөгийн хэрэгжиж буй санаачилгатай уялдуулан гарган ирэхийг зорьсон. Үндсэн хэсэгт “Хилийн нэгдсэн зохицуулалттай менежмент/удирдлага”-ын үзэл баримтлал, хамтран эрсдэл тооцох боломж, хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүлж, ажлын урсгал, нөөцийн үр дүнтэй хуваарилалт хийх боломжийг олон улсын сайн туршлагыг үндэсний онцлогт уялдуулан гарган ирж, дүгнэлт хэсэгт Монгол Улсад “Нэгдсэн зохицуулалттай хилийн эрсдэлийн удирдлагын шинэ хандлага”-ыг нэвтрүүлэхэд дэмжлэг болох зарим арга хэмжээний саналыг тусгасан.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.