ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ШИЛЭН КАБЕЛИЙН ДОХИОЛЛЫН СИСТЕМИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ
DOI:
https://doi.org/10.63570/dknyxt36Keywords:
Хилийн аюулгүй байдал, хил хамгаалалт, дэвшилтэт техник технологи, сургалт бэлтгэл, шилэн кабелийн дохиоллын системAbstract
Товч агуулга: Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын өнөө үед нийгмийн бүх л салбар технологийн хөгжлийн шуурганд автаж өдөр болгон шинэ технологийг эзэмших, ашиглах, сурах шаардлага урган гарч байна. Энэхүү давалгаанд нийгмийн бүх салбар, тэр дундаа улсын аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий салбаруудад өдрөөс өдөрт шинэлэг технологитой танилцах, тэдгээрийг
эзэмшин өөрийн хил хамгаалалт, газар орны онцлог, цаг уурын нөхцөлд тохируулан нутагшуулан ашиглах сорил тулгарч байна. Сүүлийн жилүүдэд шилэн кабелийн дохиоллын систем нь хилийн бүсэд хууль бус үйлдэл, нэвтрэлтийг илрүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэрэгсэл болж байна. Энэхүү судалгааны ажлын зорилго нь шилэн кабелийн дохиоллын системийн технологийн үндэс, түүний хилийн аюулгүй байдлыг хангахад үзүүлэх нөлөөг тодорхойлох явдал юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.