МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТЫН ТОГТОЛЦОО
Keywords:
Хил хамгаалалтын тогтолцоо, төрөөс хилийн талаар баримтлах бодлого, хил тогтоохAbstract
Түүхийн эх сурвалжуудаас үзэхэд газар нутаг, хил хязгаарын маргаан нь дэлхийн улс үндэстнүүдийн зөрчил тэмцлийн шалтаг шалтгаан тэдгээрийн оршин тогтнох, эс оршихийг тодорхойлогч гол хүчин зүйл болсоор ирсэн. Монгол Улсын тусгаар тогтнол хил хязгаарийн халдашгүй байдал олон зууны турш өөрчлөгдөн байсан хэдий ч устаж арилаагүйгээр барахгүй Монгол улсын төрийн хил хязгаараа баримтжуулан баталгаажуулах, хамгаалах, бэхжүүлэх талаарх бодлогын үр дүнд одоогийн хилийг тогтоож гэрээ хэлэлцээрээр баталгаажуулсан нь бидний оршин тогтнохын гол нөхцөл билээ. Гэвч орчин үеийн дэлхий ертөнцөд гарч буй хувьсал, хөрш их гүрний задрал болон хүчирхэг хоёр их гүрний хооронд оршин тогтнож буй бодит байдал, дотоодын нийгэм, эдийн засгийн хямрал зэрэг нь хил хязгаарын асуудалд хурцаар нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Ийм нөхцөл байдалд улсын хилийг хуулиар бататгах, хилийн асуудлыг улс төр-дипломатын аргаар зохицуулах, аливаа зөрчил будлианаас сэрэмжлэх, түүнийг хурцатгахгүйгээр шийдвэрлэх, хил
залгаа улстай найрамдалт сайн хөршийн харилцааг бүх талаар хөгжүүлэх, хил хамгаалалт, хил хязгаарын дэд бүтцийг бэхжүүлэх, хил орчмын оршин суугчдын нийгмийн хангамжийг дээшлүүлэх талаарх төрийн бодлого зайлшгүй шаардлагатай.
Иймд төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг боловсруулахын тулд түүний зайлшгүйг нотлох шинжлэх ухааны онолын үндсийг бловсруулахад нь сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд гол үүрэгтэй.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.