ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ХИЛ ХАМГААЛАЛТ

Authors

  • Ц.Гансүх Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн багш, аюулгүй байдлын ухааны доктор(Ph), бэлтгэл хурандаа Author

DOI:

https://doi.org/10.63570/12h06798

Keywords:

олон улсын хямрал, стратегийн өрсөлдөөн, хилийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, хилийн менежмент, техник, технологи

Abstract

Товч агуулга: Хүмүүс бид 21 дүгээр зууныг хүн төрөлхтний жинхэнэ эв найрамдлын зуун болно гэсэн өөдрөг үзлээр шинэ  мянганыг  угтсан билээ. 21 дүгээр зуун эхлээд эхний хэдэн жил өнгөрч байхад олон улсын стратегийн онолч, алдарт Колин 
Грей (Colin Gray) хэмээх англи профессор 21 дүгээр зууныг 20 дугаар зуунаас дутахгүй дайн, мөргөлдөөний эрин үе болно гэж 
таамагласан байдаг. Учир нь хямрал, зөрчлийн мөн чанарыг тодорхойлдог “улс төрийн холбоо хамаарал” өнгөрсөн зуунаас 21 
дүгээр зуунд  огтхон ч  өөрчлөгдөөгүй тул судлаачид энэ зууныг өнгөрсөн  зуунаас дутахгүй хямрал, мөргөлдөөний эрин үе болно гэж тодорхойлсон. (Чүньгынь, 2023) Профессор К.Грэй “хүчирхэг гүрнүүд”-ийн дайн дэгдээх магадлал өнөөг хүртэл оршсоор байгаа төдийгүй аль хэдийн тийм нөхцөл байдал үүсэж байна гэж үзсэн. (Gray, 2005). Шинэ мянган гарснаас хойших дэлхий дахинд гарсан томоохон зэвсэгт мөргөлдөөн, тухайлбал АНУ-ын оролцоотой өрнөсөн Ирак, Ливи, Афганистан, ОХУ болоод бусад бүс нутгийн тоглогчдын оролцсон Сирийн дайн, мөн өнөөдөр ч үргэлжилж буй ОХУ- Украйны зэвсэгт мөргөлдөөн, Израйл-Хамасын хурц хямралаас харвал хойшдоо ч улс гүрнүүдийн хоорондох хямрал мөргөлдөөн нь зугтах боломжгүй бодит зүйл гэдгийг илтгэж байна.  Өнөөдөр дэлхийн том гүрнүүдийн стратегийн өрсөлдөөн зөвхөн цэрэг стратегийн хүчин чадлын сорилт бус, илүү өргөн хүрээний геоэкономик, технологийн өрсөлдөөн, хиймэл оюуны нэвтрэлт, судлаач эрдэмтэд, инновац ба  хиймэл дагуулын тооны асуудал зэрэг бүхий талбарт өрнөж байна. Улс орнуудын хувьд үндэсний аюулгүй байдлын асуудал, энх тайвнаар зэрэгцэн оршихын төлөөх тэмцэл 21 дүгээр зуунд тэргүүн зэргийн асуудал болсон. Үүн дээр  бүс нутгийн хэмжээний эдийн засгийн доройтол, ядуурал, хямрал, мөргөлдөөн,  эдгээрээс үүдсэн хяналтгүй цагаачлал, олон улсын гэмт хэрэг газар авсан. Энэ мэтчилэн  маш олон хүчин зүйлүүд олон улсын түвшинд байраа хадгалсаар, улс орнуудын аюулгүй байдалдаа санаа зовох бэрхшээлтэй асуудал нь болсоор байна.  

Published

2025-05-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ХИЛ ХАМГААЛАЛТ . (2025). Хил судлал, 102(2), 24-33. https://doi.org/10.63570/12h06798

Similar Articles

1-10 of 135

You may also start an advanced similarity search for this article.