Хятад Монголын хүмүүнлэгийн харилцааны шинэ хэлбэр
Keywords:
Монгол, Хятад, хүмүүнлэгийн харилцаа, шинэ хэлбэр, цагаач иргэдAbstract
1990 оноос дэлхийн улс төрийн амьдралд эрс өөрчлөлт гарч социализм, капитализм хэмээх хоёр туйлын хооронд үзэл суртлын болон хүйтэн дайны бодлого бүрмөсөн зогсож социалист лагерь нуран унасан нь Төв Азийн цээжнээ орших Монгол улсын хувьд санамсаргүй зүйл байлаа.
Монгол улсын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагтай, тоталитар дэглэмийн загсаглалаас нийгмийн хүмүүнлэг иргэний чиг шугамыг сонгон авав. Нийгмийн энэхүү өөрчлөлтийг дагаад гадаад бодлого
түүний үзэл баримтлал өөрчлөгдөж ганц тулгуурт гадаад бодлогоос олон тулгуур гадаад бодлогыг гадаад харилцааны чиг шугамаа болгов.
Олон тулгуурт гадаад бодлогын нэг тулгуур нь хөрш хоёр их гүрэнтэй тэгш харилцаж, аюулгүй байдал, үндэсний эрх ашигт нийцсэн геополитикийн бодлого явуулах үйл ажиллагаа юм. Монгол Хятад хоёр улсын харилцаа 1990 оноос шинэ үе шатанд гарч 1990-2000 онуудад харилцан хийсэн төрийн
айлчлалуудаар хамтарсан тунхаг бичгийг баталж гэрээ хэлэлцээрүүдийг байгуулсан явдал нь гадаад явдлын түвшинг илэрхийлж байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.