About the Journal

Хил судлал нь Монголын Хил судлалын академи, Хилийн албаны сургууль, Хилийн аюулгүй байдал судлалын төвөөс эрхлэн гаргадаг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, сургалт, онол арга зүй, танин мэдэхүйн улирал тутмын сэтгүүл бөгөөд Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, удирдах үйл хэрэгт эрдмийн хувь нэмрээ оруулж байгаа эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын сор болсон бүтээлүүдийг нийтлэн, олны хүртээл болгодог. Улсын хил хамгаалалт, хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй онол, практикийн асуудал, хилийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд Монголын болон гадаадын эрдэмтэн, судлаачдын үзэл бодол, байр суурийг нийтийн хүртээл болгон өдгөө хилчдийн ширээний ном болгон ашиглаж байна. 
Тус сэтгүүл нь Монгол Улсад Хил судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, хил хамгаалалтад шинжлэх ухаанч хандлага төлөвшүүлэн, шинэ техник технологи нэвтрүүлж, хилийн аюулгүй байдалд хандах хандлага, түүнийг хангах үйл ажиллагааг мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилан зохион байгуулах, хилийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд Хил хамгаалах болон бусад салбарын эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, судалгааны бүтээлийг 1998 оноос эхлэн нийтийн хүртээл болгож ирсэн бөгөөд цаашид олон улсын чанарын шаардлагад хүргэхээр ажиллаж байна.