ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС ДАХ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ УЧИР ХОЛБОГДОЛ
Keywords:
Хөөн хэлэлцэх хугацаа, шуурхай байх зарчим, эрүүгийн процесс, мөрдөн шалгах ажиллагаа.Abstract
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж хуульчлан тодорхойлсон. Иймээс гэмт хэрэг шалгаж тогтоох, илрүүлэх ажиллагаа бүр зорилтод заагдсан шинжийг хангаж байх учиртай. Ерөнхий агуулгаар нь авч үзвэл, “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээх”-д л Эрүүгийн процесс хуулийн мөн чанар оршин буй юм.
Шуурхай байх ёстой боловч одоогийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаанууд “шуурхай бус” шинжтэй болж, нийгэмд бухимдал үүсгэдэг нь нууц биш юм. Шүүх эрх мэдлийн байгууллагыг шуурхай ажиллуулах нэгэн чухал хөшүүрэг нь хөөн хэлэлцэх хугацааны ухагдахуун байдаг. Энэхүү өгүүллэгээр хөөн хэлэлцэх хугацааны мөн чанар, түүний эрүүгийн процесст үзүүлж буй нөлөөллийг тодорхойлохыг зорьсон.
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.