ГЭМТ ХЭРГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ГАДААДЫН ОРНУУДЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХУУЛЬЧИЛСАН БАЙДАЛ, ТҮҮНД ХИЙСЭН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Abstract
Монгол улсын эрүүгийн эрх зүй дэх цаг хугацааны нэг төрөл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа юм.
Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа нь зөвхөн материаллаг эрх зүй болох эрүүгийн эрх зүйд төдийгүй эрүүгийн процессын эрх зүйд онолын болон практик ач холбогдол бүхий ойлголт, судлагдхуун, институт мөн.
Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны үндэсний эрх зүйн зохицуулалтын асуудал манай улсын эрүүгийн эрх зүйд сурах бичиг, нэг сэдэвт бүтээлийн хүрээнд харьцангуй судлагдсан[1] боловч уг асуудлыг гадаадын орнуудын Эрүүгийн хуульд хуульчилагдсан байдлыг тусгайлан судалсан бүтээл одоогоор байхгүй байна
[1]Г.Совд. БНМАУ-ын Эрүүгийн эрхийн курс. Ерөнхий анги. УБ.1973 он, С.Нарангэрэл. Монгол улсын эрүүгийн эрх зүй. Ерөнхий анги. УБ. 1999 он, С.Жанцан. Монгол улсын эрүүгийн эрх зүйн онол. II боть. Ялын тухай сургаал. УБ.2014 он, Г.Гантөмөр, О.Амарсайхан. Монгол улсын эрүүгийн эрх зүй дэх цаг хугацаа. УБ.2004 он.
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.