БИЧИГ СУДЛАЛЫН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ НОТЛОХ БАРИМТЫН ЭХ СУРВАЛЖ БОЛОХ НЬ
Abstract
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь аливаа гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхын тулд аман хийсвэр нотлох баримтаас илүүтэйгээр шинжлэх ухааны үндэстэй нотлон тогтоох зорилтыг хангахад криминалистикийн шинжлэх ухаан хамгийн чухлаар тавигдаж байна. Орос улсын криминалист Р.С.Белкин “Криминалистик нь гэмт хэргийн механизмын зүй тогтол, гэмт хэрэг болон түүнд холбогдсон этгээдүүдийн талаархи мэдээлэл үүсэх болон нотлох баримтуудыг цуглуулах, судлах, ашиглах зүй тогтол зэргийг судалж, мөрдөн байцаах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусгай арга, хэрэгслийг боловсруулдаг шинжлэх ухаан юм.”[1] гэж тодорхойлсон байдаг.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.