ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ ТОХИОЛДЛУУД ГЭДЭГ ОЙЛГОЛТЫН ЗАРИМ АСУУЛТ
Abstract
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль(ЭБШХ)-ийн гуравдугаар бүлгийн “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа заавал явуулах” гэсэн нэртэй 21 дүгээр зүйлийн 21.1-т “Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй” гэж заажээ. Мөн судлаач Б.Бат-Эрдэнэ:““Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа”гэдэг нь эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж, улмаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага болон прокурор, шүүхээс хэрэгжүүлдэг, өөр хоорондоо уялдаа холбоо бүхий олон талт цогц үйл ажиллагаа мөн”[1], “Энэ ажиллагаа нь гэмт хэргийн талаар мэдээлэл авагдсан үеэс эхэлж хэргийг мөрдөх, хянан шийдвэрлэх ажиллагааны туршид үргэлжлэн явагддаг”[2] гэсэн нь ойлгоход тийм ч хэцүү, ээдрээтэй зүйл биш юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.