LEGAL REGULATION AND CURRENT SITUATION OF INVESTIGATING AND PROVING CRIMES RELATED TO THE RULE OF LAW IN MONGOLIA
Abstract
Хуулийн этгээдээс гэмт хэрэг үйлдэх, түүний үйлдэл, эс үйлдэхүйг эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар зүйлчлэн, мөрдөн шалгах, нотлох ажиллагаа явуулах ойлголт Монгол Улсын орчин цагийн эрх зүйн орчинд 2017 оноос бий болсон шинэ ойлголт юм. Бидний судалгааны ажлын хүрээнд хуулийн этгээдийн ойлголт, тэдний зүгээс улс орон, ард иргэдэд учруулж байсан сайн ба муу нөлөө, түүний үр дагавар, хэрхэн асуудлыг шийдвэрлэж байсныг түүхэн эх сурвалжуудын хүрээнд авч үзсэнээр энэ ойлголт нь Монголчуудын хувьд шинэ ойлголт биш бөгөөд, түүхэн үйл явдал, түүхийн нугачаанд түр мартагдсан шинэ ойлголт байж болох талаар бид олж мэдсэн билээ. Хэдий тийм ч бидний судалгааны ажлын цаг үеийн шаардлагаар хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийг нотлох, мөрдөн шалгах ажиллагааны талаар хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, эрх зүйн орчинд судалгааны ажлаа чиглүүлж, зарим асуудлаар дүгнэлт хийж, санал дэвшүүлэхийг зорилоо.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.