ДОТООД АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ
Keywords:
Үндэсний эв нэгдэл, Нийгмийн тогтворгүй байдал, Уламжлалт биет бус өв соёлын гээгдэл, Улс төрийн намуудын төлөвшил, Ковид-19 цар тахал ба био аюулгүй байдал, Хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, Хүн ам дахь цус ойртолт, үр дагавар, Хүн амын орон зайн байршил, нягтралAbstract
Улс үндэсний аюулгүй байдлыг хангах тулгуур зарчимд тухайн улс дотооддоо аюулгүй, тогтвортой байх явдал тэргүүн зэргийн ач холбогдолтой. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийгмийн дотоод аюулгүй байдлыг хангах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхдээ нийгмийн үнэт зүйлсийн нэгдмэл байдал, нийгмийн зөвшилцлийг бэхжүүлэх, дотоодын зөрчил, тэмцэлд хүргэх аливаа үйл явдлаас сэргийлэх зэрэг асуудал нэн чухал болохыг онцлон дурдсан байдаг. Гадаад орнуудын зүгээс аливаа улс оронд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхдээ тухайн улсын дотоод орчин, тэр дундаа нийгмийн сэтгэл зүйд нь нөлөөлж тогтворгүй байдал бий болгох, улмаар улс үндэстнийг эзлэн түрэмгийлэх арга технологи шинэ хэлбэрээр хөгжсөөр байна. Орчин үеийн аюулгүй байдлын салбарт гарч буй уламжлалт бус аюул,эрсдэл нь энэхүү арга хэлбэрээс урьдчилан сэргийлэх, аюул эрсдэлийг таслан зогсооход хууль сахиулах байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтой
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.