АВСТРАЛИ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНД “ЧАДАХУЙН/МЕРИТ ЗАРЧМЫН ХЭРЭГЖИЛТ

Authors

  • Д.Түмэндэлгэр Удирдлагын академийн удирдахуйн ухааны профессорын багийн дэд профессор, цагдаагын хошууч Author

Abstract

Уг өгүүлэл нь Австрали Улсын төрийн албанд мерит буюу

чадахуйн зарчмыг хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлж ирсэн байдлыг тоймлон

үзсэн болно. Австрали Улсын төрийн албаны мэргэшсэн, чадварлаг, чанартай

үйлчилгээг чадахуйн зарчим/мерит/-тай холбож ойлгох нь нийтлэг байдаг

хэдий ч дэлхийн бусад орнуудад нийгмийн хөгжил, төрийн албаны бүтэц

зохион байгуулалт, соёлын ялгаанаас улбаалан харилцан адилгүй ойлголт,

хэрэгжилттэй байна. Австралийн төрийн албаны хуулиар зохицуулагдсан

чадахуйн зарчмын хэрэгжилтийг тоймлон үзвэл хэрэгжиж эхэлсэн цаг хугацаа

буюу өнгөрсөн зуунаас өнөөг хүртэл маргаан дагуулсан хэвээр байгаа аж. Уг

маргаан нь тухайн үеийн нийгмийн хөгжил, төрийн үүрэг оролцоо, хандлага,

төрийн албаны шинэчлэл болон тус улсын хөдөлмөрийн зах зээлийн

өөрчлөлттэй нягт уялдсан байдаг. Тухайлбал, төрийн албанд гүйцэтгэх

эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, мөн төрийн албанд ажиллаж байсан албан

хаагчдын нийгмийн асуудал, төрийн тусгай албан хаагчид, цэргийн алба

хаагчдын асуудал, төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлт, албан хаагчдын

ёс зүй, шударга байдлын талаарх асуудлууд нь одоог хүртэл тулгамдсан хэвээр

байна.

Түлхүүр үгс: Австрали Улс, төрийн алба, чадахуйн зарчим/мерит/, соёл

Дэлхийн олон улс оронд merit/мерит буюу чадахуйн зарчим хэмээх нэр

томьёо нь тухайн улсын төрийн албаны үйл ажиллагааны чадвар, чанарыг

тодорхойлох гол хэмжүүрийн нэг болж, үгийн утгын хувьд нийтлэг байдлаар

өргөн хэрэглэгддэг боловч төрийн албаны хуульдаа тусган хэрэгжүүлэх байдал

нь харьцангуй байдаг.

Downloads

Published

2025-03-10

How to Cite

АВСТРАЛИ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНД “ЧАДАХУЙН/МЕРИТ ЗАРЧМЫН ХЭРЭГЖИЛТ. (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 14(1). https://journal.uia.gov.mn/index.php/lem/article/view/1134