ТӨРИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ
DOI:
https://doi.org/10.63570/3g49z945Abstract
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам хамгаалах, хууль сахиулах зэрэг онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн бүтэц, байгууллагууд бол төрийн тусгай байгууллага юм. Нийтлэг агуулгаар, эдгээр байгууллагад зэвсэгт хүчин, тагнуул, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг тусгай хүч, арга, хэрэгсэл хэрэглэх эрх бүхий байгууллагуудыг хамааруулдаг. Гэхдээ улс бүрийн төрийн байгууллагын
тогтолцоо харилцан адилгүй учраас төрийн тусгай байгууллагад зарим
байгууллагыг нэмж оруулах нь ч бий. Тухайлбал, ОХУ-д “хууль сахиулах
байгууллага“ (правоохранительные органы)-д “хууль ёсыг хангах, эрх зүйн дэг
журмыг бэхжүүлэх, гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчилтэй тэмцэх үндсэн чиг үүрэг
бүхий төрийн байгууллагууд болох шүүх, прокурор, дотоод хэргийн байгууллага,
сөрөх тагнуулын алба, гааль, татварын цагдаа болон арбитр зэргийг хамааруулдаг.” Төрийн албаны тухай Монгол Улсын хууль2д төрийн албыг төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний алба гэж ангилсан (6 дугаар зүйл) боловч эдгээр албаны, түүний дотор төрийн тусгай албаны тухай нэр томьёоны тодорхойлолт тусгаагүй. Харин тус хуулийн 13 дугаар зүйлд төрийн тусгай албан тушаалыг “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх” албан тушаал гэж тодорхойлон түүнд дараах албан тушаалыг хамааруулсан.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.