ГАМШГИЙН ҮЕИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГААНЫ ОНОЛ АРГА ЗҮЙН АСУУДАЛ
Keywords:
Гамшиг, харилцан ажиллагааAbstract
Дэлхий нийтийг хамран тархсан коронавируст халдвар (Covid-19)-т цар тахалтай тэмцэх арга хэмжээ нь дан ганц УОК, ОБЕГ, ЭМЯ-ны ажил биш, төрийн болон төрийн бус болоод аж ахуйн нэгж байгууллагын хүч чармайлт хэрэгтэй болох харагдаж байна. Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайд С.Энхболдын хэлснээр иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаагүйгээр бид энэ цар тахлыг давж гарахгүй” гэсэн бол МУ-ын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан “манай улсын эрүүл мэндийн тогтолцоо ямар хэмжээнд яаж явсан, хууль дүрмийнх нь үйлчлэл, харилцан уялдаа холбоо нөхцөл байдал нь ямар түвшинд хөгжсөн юм
гэдгээ эргээд харах хэрэгтэй” байна гэсэн нь нь харилцан ажиллагаа чухал асуудал болж байгааг харуулж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Улс орнууд илүү сайн ойлголцож, бие биенээ харилцан дэмжиж, хамтарч ажиллахгүй бол наад захын хүндрэл, бэрхшээлд өвдөг сөхрөх сургамжийг өнгөрсөн хоёр жил авлаа. Тиймээс тодорхой ажлаа ярьж, саналаа солилцон, байгаа боломжоо дээд зэргээр ашиглаж байж цар тахал болон байгалийн гамшгийг даван туулах ёстой” гэж хэлсэн билээ. Энэхүү өгүүлэлдээ гамшгийн үеийн харилцан ажиллагааны үндсэн ойлголт, мөн чанар, удирдлагын хэлбэрийн талаар авч үзнэ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.