About the Journal
"Хууль сахиулахуйн удирдлага" сэтгүүл нь хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, эрдэмтэн судлаачид болон практик ажилтнуудын мэдлэг, туршлагыг хуваалцахад зориулагдсан мэргэжлийн сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь хууль сахиулахуйн салбарын онол, практик, бодлого төлөвлөлт, шинэ хандлага, тулгарч буй асуудлуудыг гүнзгийрүүлэн судалж, нийтэд хүргэх зорилготой. Гол зорилго, чиглэл:
- Хууль сахиулахуйн салбарт тулгарч буй сорилтуудыг онол, практикийн хувьд дүн шинжилгээ хийх.
- Эрдэмтэн судлаачдын шинэлэг судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх.
- Хууль сахиулахуйн удирдлага, зохион байгуулалтын шилдэг арга барил, инновацийг танилцуулах.
- Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж гаргах.
Сэдэвчилсэн агуулга:
- Хууль сахиулах байгууллагуудын удирдлагын стратеги, зохион байгуулалт.
- Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын онол ба практик.
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замууд.
- Хүний эрх, хууль дээдлэх зарчим ба хуулийн шинэчлэл.
- Хууль сахиулахуйн салбар дахь орчин үеийн технологи, инноваци.