ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХАМААРАХ ХҮЧИН ЗҮЙЛ
Abstract
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3. дахь хэсэгт
дотоод аюулгүй байдлын талаар авч үзэн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж,
үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж
чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс
төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн
төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь
дотоод аюулгүй байдлын үндэс мөн” тодорхойлсон. Тэгвэл иргэдийн амгалан
тайван, айх аюулгүй аж төрөх, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж
гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй
байдлыг хангах нь цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.