ЦАГДАА БАЙГУУЛЛАГААС АЛБА ХААГЧИЙГ ТЭТГЭВЭРТ ГАРАХАД БАРИМТЛАХ БОДЛОГО

Authors

  • Б.Дэнзэнноргой Магистрант Author

Keywords:

Цагдаагийн алба хаагч, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал, төрийн тусгай албан хаагч, ажлын ачаалал, тэтгэвэр тогтоох, дасан зохицох хөтөлбөр, карьер төлөвлөлт, бие эрүүл мэнд, сэтгэл зүй, хүний нөөцийн чадавх

Abstract

Цагдаагийн алба хаагч нь цагдаагийн байгууллагаас төрийн өмнө хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч ба албан үүргээ биелүүлэхийн тулд тодорхой эрх эдэлж, эдийн засгийн болон нийгмийн баталгаагаар хангагдах ёстой бөгөөд энэхүү баталгааг нь төр хариуцдаг.

Цагдаагийн алба хаагчийн ажлын ачаалал их, цалин бага байгаа нь цагдаагийн албанд орж ажиллах залуучуудын эдийн засаг, нийгмийн баталгааг бүрэн хангаж чадахгүй, залуу насаа цагдаагийн албанд өнгөрүүлж буй залуучуудын хувьд 20-25 жил тасралтгүй ажиллаж 40-45 насандаа тэтгэвэр тогтоолгон албанаас чөлөөлөгдөж байна.

Цагдаагийн алба хаагчийн тэтгэвэрт гарахын өмнөх карьер төлөвлөлтийг хийж тухайн алба хаагч тэтгэвэр тогтоолгох хугацаанаас 6-12 сарын өмнө “ДАСАН ЗОХИЦОХ” хөтөлбөрт хамрагдан тэтгэвэрт гарсны дараах ажлын байрыг бий болгох чухал ач холбогдолтой.

Мөн алба хаагчийг тэтгэвэрт гарахын өмнөх бие эрүүл мэнд, сэтгэл зүйн тал дээр бэлтгэн 6-12 сарын дараа ажлаа өгөх хугацаанд түүнийг орлон гүйцэтгэх алба хаагчийн бэлтгэснээр цагдаагийн байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх бүрэн боломжтой.

Author Biography

  • Б.Дэнзэнноргой , Магистрант

    Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн 7081дүгээр дамжааны  суралцагч, цагдаагийн хурандаа 

Downloads

Published

2025-03-10

How to Cite

ЦАГДАА БАЙГУУЛЛАГААС АЛБА ХААГЧИЙГ ТЭТГЭВЭРТ ГАРАХАД БАРИМТЛАХ БОДЛОГО . (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 29(3), 1-10. https://journal.uia.gov.mn/index.php/lem/article/view/1102

Similar Articles

1-10 of 541

You may also start an advanced similarity search for this article.