ЦАГДААГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛАЛ
Keywords:
цагдаа, менежмент, менежер, шилдэг/үр бүтээлтэй манлайлал, манлайллын хэв шинжүүдAbstract
Нийгэмд төрийн албаны шударга, мэргэшсэн байдлыг хангахад төрийн
байгууллагын албан хаагч, удирдах албан тушаалтнуудын манлайлал чухал үүрэгтэй.
Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн
аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх
төрийн тусгай алба. Энэ чиг үүргийн хүрээнд алба хаагчдаас олон тооны хууль, дүрэм журам,
зохицуулалтуудыг шударгаар мөрдөн ажиллаж өргөсөн тангарагтаа үнэнч, ёс зүйтэй байхыг
шаардах нь зүй. Тиймээс онцгой нөхцөл байдалд бусдыг зоригжуулан, чиглүүлж хурдан
хугацаанд шийдвэр гаргаж чаддаг, үр дүнтэй манлайлагч цагдаагийн албанд нэн шаардлагатай.
Иймд энэхүү өгүүллээр гадаадын орнуудад цагдаагийн манлайлал нэн ялангуяа удирдах
ажилтны манлайлал ямар түвшинд байдаг талаар харьцуулан судалсан болно
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.