ТӨРИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН МАНЛАЙЛАЛ
DOI:
https://doi.org/10.63570/t522rs91Keywords:
манлайлал, байгууллагын алсын хараа, дасан зохицох, өөрчлөлтAbstract
Төрийн тусгай байгууллагын манлайлал нь байгууллагын алсын хараа, хүмүүсийг идэвхжүүлэхэд, байгууллагын хүрээлэн буй орчинд гарч буй өөрчлөлтөд дасан зохицох, өөрчлөлт хийхэд тусалж байдаг. Төрийн албаны удирдах албан тушаалтныг нээлттэй өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулж тухайн албан тушаалд томилох нь төрийн албаны удирдах ажилтны үр нөлөөтэй манлайллыг хангахад түлхэц үзүүлдэг. Төрийн албаны удирдах ажилтнуудын хувьд тэдний манлайлах болон баг бүрдүүлэх, байгууллагынхаа гадаад, дотоод орчны хүрээнд үр бүтээлтэй ажлын харилцааг бий болгох, бусадтай үр нөлөө бүхий ажлын харилцаа тогтоох, өөрийн биеэр үлгэрлэн, өөрийгөө дайчлан шударгаар ажиллах, үр дүнд хүрэх зэрэг ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай юм. Удирдах албан тушаалтан гэлтгүй бүх түвшний алба хаагчид өөрийн манлайлах ур чадварыг хөгжүүлснээр төрийн үйлчилгээг сайжруулж иргэдийн хэрэгцээг хангах, байнгын өөрчлөгдөн хувьсаж буй нөхцөл байдалд уян хатан ханддаг,
идэвхтэй, үр дүнд чиглэсэн орчин цагийн манлайллыг төрийн албанд төлөвшүүлэх
шаардлагатай байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.