УЛС ТӨРИЙН МАРКЕТИНГ УДИРДЛАГЫН НЭГ ХЭЛБЭР БОЛОХ НЬ
Keywords:
Маркетинг, улс төрийн маркетинг, улс төрийн технологиAbstract
Хураангуй: Өөрчлөгдөн буй өнөөгийн нийгэмд нийгмийн аливаа үзэгдэл үйл явц тодорхой салбар хүрээндээ хэрэглэгддэг нэр томьёо, аргачлал, арга хэрэгслийнхээ тусламжтайгаар төлөвлөгдөж, зохион байгуулагдаж, хэрэгжилт нь хангагддаг асуудал нэгэнт улиг болжээ. Шинжлэх ухаануудын хоорондын холбоо хамаарал, тэдгээрт хэрэглэгддэг нэг томьёо, ашигладаг арга хэрэгсэл нь бие биетэйгээ харилцан хамааралтайгаар оршин байж, нийгмийн аливаа асуудлуудыг тайлбарлах, учир шалтгааныг нь тодорхойлох, шийдвэрлэх үйлдлүүдэд өөр нөхцөлдсөн шинжтэйгээр илэрч байна. Үүний нэгэн адил МАРКЕТИНГ гэдэг ойлголтын цар хүрээ өргөжиж, зөвхөн эдийн засгийн эсвэл удирдахуйн ухаанд хэрэглэгддэг ойлголт биш болсон байна.
Бид улс төрийн үйл явцад үнэлэлт, тайлбар өгөхдөө ихэвчлэн улс төрийн харилцаа, улс төрийн манипуляци, улс төрийн имидж, улс төрийн ПР, улс төрийн популизм гэдэг ойлголтуудыг л хэрэглэж хэвшсэнээс биш, улс төрийн маркетингийн тухай асуудлыг тэр бүр хөнддөггүй юм байна. Гэтэл энэ ойлголт нь дээрх асуудлуудаасаа илүү өргөн цар хүрээтэй, тэдгээрийг өөртөө багтаасан, тэдгээр үйл явцыг эерэг эсвэл сөрөг үр дүнтэйгээр илэрхийлсэн тохиолдолд улс төрийн маркетингийн зохион байгуулалтын хэв шинж тодорхойлогддог болохыг бараг л анзаарагддаггүй бололтой. Тиймээс энэхүү өгүүллийн хүрээнд улс төрийн маркетинг бол улс төрийн олон агуулгыг өөртөө багтаасан цогц ойлголт, түүний утга агуулга хэрхэн тайлбарлагддаг талаар, улс төрийн удирдлагын үйл явц улс төрийн маркетингийн бодлогоос шууд хамааралтай байдгийг бага ч болов тодорхойлохыг зорилоо.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.