ТӨРИЙН АЛБАНЫ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/kzxy6b19Keywords:
Төрийн алба, Төрийн албаны тогтолцоо, хариуцлага,, мерит, спойл тогтолцооAbstract
Улс орнуудын хөгжилд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нэг магадгүй хамгийн чухал нь тухайн улсын төрийн албаны тогтолцоо, түүний төлөвшил юм. Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах ажиллагаа хувийн болон улс төрийн үзэмжээс илүү хувь хүний мэргэшил, ур чадварт үндэслэсэн байх зарчмыг мерит зарчим гэнэ. Төрийн албанд шудрага ёс, хариуцлагыг тогтоон хэвшүүлж, хүний-нөөцийн дур зоргын томилгоо, хөдөлгөөнийг таслан зогсоож, улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид болгох, төрийн мэргэшсэн, тогтвортой албыг цаашид төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиглэгдэх нь чухал юм. Сонгон шалгаруулах, албан тушаалд дэвшүүлэх ажиллагаа ажилтан бүрийн ажлын гүйцэтгэл, мэдлэг мэргэшлийн түвшин, ур чадварыг бодитойгоор хэмжихийн (гол төлөв нээлттэй, өрсөлдөөнт шалгаруулалтын журмаар) зэрэгцээ, Төрийн албаны зөвлөл нь албан тушаалын ангилал, цалин хөлсний нэгдсэн сүлжээг боловсруулж, мөрдүүлдэг, улс төрийн нөлөөллөөс ангид боловсон хүчний удирдлагын мэргэжсэн тогтолцоо
болж төлөвшдөг.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.