БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ БА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/ns4y5t04Keywords:
Хүрээлэн буй орчны эсрэг зөрчил, экологийн байцаагч, урьдчилан сэргийлэх ажил, туршлагаAbstract
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил нь манай орны байгалийн
нөөцийг доройтуулж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулснаар хүн амын эрүүл мэнд,
амьдрах орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд улс орны эдийн засгийн тогтвортой
хөгжил, ирээдүй үеийн амьдралд нөхөж баршгүй хохирол учруулдаг нийгмийн сөрөг
үзэгдэл учраас бид энэхүү сэдвийг сонгон авч, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг
дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харгалзан бичсэн болно.
Бид энэхүү өгүүллийг бичихдээ бид хөдөө, орон нутгийн цагдаагийн байгууллагад
ажиллаж байгаа экологийн цагдаагийн байцаагч нараас анкет асуулгын аргаар судалгаа
авч, дүн шинжилгээ хийх, хүрээлэн буй орчны гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр
гарсан хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актуудад барим бичгийн шинжилгээ хийх
аргыг, алба хаагч нартай фокус ярилцлагын аргыг тус тус ашиглалаа. Түүнчлэн хүрээлэн
буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд ашиглаж буй Монгол Улсын хууль
тогтоомж, эрх зүйн актууд, Экологийн цагдаагийн албаны сүүлийн 4 жилийн тайлан,
статистик тоо мэдээ, экологийн байцаагч нараас авсан судалгааны тайлан, гадаадын зарим
орны нэвтрүүлсэн туршлага, эрдэмтэн судлаачдын гаргасан ном бүтээлүүдийг ашиглалаа.
Энэхүү өгүүлэлд Монгол Улсад хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гарч
байгаа өнөөгийн төлөв байдал болон урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж ажил, арга
хэмжээ, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар экологийн 24
байцаагчаас авсан судалгаа, түүний үр дүн, гадаадын зарим оронд нэвтрүүлсэн туршлагыг
үндэслэн гаргасан дүгнэлт, саналын талаар товч авч үзсэн болно.
Downloads
Published
Issue
Section
Categories
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.