ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ҮЙЛДЛИЙН АРГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • П.Эрдэнэбаатар Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа Author
  • Б.Цогтбаатар Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал бөгөөд Дотоодын цэргийн 804 дүгээр ангийн захирагч, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Author

DOI:

https://doi.org/10.63570/cb4xjc31

Keywords:

Гэмт хэргийн үйлдлийн арга, фишинг, сайтыг хуулбарлах арга, интернэт-худалдаа, кардинг буюу зээлийн карт ашиглах

Abstract

Энэхүү судалгааны хүрээнд цахим орчинд үйлдэгддэг залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг судалж, дүн шинжилгээ хийсэн болно. Технологийн хөгжил сайжрах тусам залилах гэмт хэргийн аргууд нарийн төвөгтэй болж, хамрах хүрээ нь улам өргөжиж байна. Судалгаанд дурдсан залилах гэмт хэргийн аргууд ихэвчлэн хохирогчийн сэтгэл зүй, итгэл дээр тулгуурлаж, цахим платформуудын сул талыг ашиглах байдлаар хэрэгждэг. Үйлдэгдэж буй аргуудыг тухайлан судлаагүйгээс цахим орчинд хяналт тавих, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагаанд бэрхшээл тулгарсаар байгаа нь сэдвийг судлах үндэслэл болсон билээ.

Сэдвийн хүрээнд манай улсад болон гадаад улс орнуудад үйлдэгдэж илрээд байгаа цахим орчны залилах гэмт хэргийн үйлдлийн аргыг тухайлан гаргаж, нэгтгэн дүн шинжилгээ хийж, манай улсад хэрэгжүүлэх бодлогын баримт бичигт тусгал болгон авч үзэх, цаашдын судлаач нарын ажилд дөхөмтэй үзүүлэлтүүдийг нээн харуулахыг зорилго болгов.

Судалгааны ажил нь бүтцийн хувьд удиртгал хэсэгт криминалистикийн онолын болон цахим орчны залилан мэхлэх гэмт хэргийн хор уршгийг цахим сүлжээтэй холбоотойгоор авч үзээд, үндсэн хэсэгт гадаад дотоод үйлдлийн аргуудыг тодорхойлон харьцуулж, онцлогийг илэрхийлэн, дүн шинжилгээг хийсэн,  дүгнэлт хэсэгт үр дүнгийн багц ойлголтыг тодруулан, санал хэсэгт дүгнэлтээс урган гарсан шийдвэрлэх арга замыг зөвлөмжилсөн болно.

Цахим орчинд үйлдсэн залилах гэмт хэргийн аргууд байнга өөрчлөгдөж, нарийн төвөгтэй болж байгаа нь судалгааны хүрээг өргөжүүлэх шаардлага үүсгэсэн бөгөөд манай улсаас гадна олон улсад илэрч судлагдсан энэхүү гэмт хэргийн үйлдлийн түгээмэл аргуудыг авч үзсэн болно.

Цахим орчинд үйлдсэн залилах гэмт хэргийн аргуудыг судлахдаа олон улсад илэрч судлагдсан үйлдлийн аргуудыг манай улсынхтай харьцуулах замаар дүн шинжилгээ хийж нэгдсэн түгээмэл аргуудын жагсаалт гаргаж, тухайлсан арга тус бүрийн онцлогийг нээн харуулж байгаа нь судалгааны ажлын үр дүнг илэрхийлнэ.

References

Цагдаагийн ерөнхий газар. (2023). Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны танилцуулга.

BAE Systems Detica, & London Metropolitan University. (2014). Organised crime in the digital age.

Михайлов, М. Ф. (2008). Гэмт хэрэг үйлдэх арга, түүний эрүүгийн эрх зүйн ач холбогдол. Астрахань: Нэг сэдэвт бүтээл.

Карпов, Н. С., & Мозоль, А. П. (2003). Гэмт хэрэг үйлдэх аргын тухай. Олон улсын шинжлэх ухаан-практикийн бага хурлын материалууд. Уфа.

МУИС. (2013). Дэлхийн эрүүгийн загвар хууль ба орчин үе (х. 82). Улаанбаатар: МУИС.

Moore, T., Clayton, R., & Anderson, R. (2016). The economics of online crime. Journal of Economic Perspectives, 32(3), 3–4.

Google Scholar. (n.d.). Retrieved from https://scholar.google.com

Wiley Online Library. (n.d.). Retrieved from https://onlinelibrary.wiley.com/doi/abs/10.1002/nem.2255

Federal Bureau of Investigation. (n.d.). Romance scams. Retrieved from https://www.fbi.gov/how-we-can-help-you/scams-and-safety/common-frauds-and-scams/romance-scams

Investopedia. (n.d.). Nigerian scam. Retrieved from https://www.investopedia.com/terms/n/nigerianscam.asp

MoneySmart. (n.d.). Banking and credit scams. Retrieved from https://moneysmart.gov.au/financial-scams/banking-and-credit-scams

Norton. (n.d.). Clone phishing. Retrieved from https://us.norton.com/blog/online-scams/clone-phishing#:~:text=Cybercriminals%20have%20many%20methods%20for,even%20create%20a%20fake%20website

SEON. (n.d.). Job scam. Retrieved from https://seon.io/resources/dictionary/job-scam/

Cisco. (n.d.). What is phishing? Retrieved from https://www.cisco.com/c/en/us/products/security/email-security/what-is-phishing.html#~ai-and-phishing

Central Bank. (n.d.). How to avoid "you've won" scams. Retrieved from https://www.centralbank.net/learning-center/security/targeted-scams/how-to-avoid-youve-won-scams/

Australian Competition & Consumer Commission. (n.d.). Warning about fake charity scams. Retrieved from https://www.accc.gov.au/media-release/warning-about-fake-charity-scams

Home Business Magazine. (n.d.). Ultimate guide: Business loan scams. Retrieved from https://homebusinessmag.com/business-start-up/raising-money/ultimate-guide-business-loanscams/#:~:text=What%20Is%20a%20Business%20Loan%20Scam%3F%20Simply%20put%2C,obtain%20business%20and%20personal%20information%20in%20the%20process

HDFC ERGO. (n.d.). Online gaming frauds. Retrieved from https://www.hdfcergo.com/blogs/cyber-insurance/online-gaming-frauds

Federal Bureau of Investigation. (n.d.). Sextortion scams. Retrieved from https://www.fbi.gov/how-we-can-help-you/scams-and-safety/common-frauds-and-scams/sextortion

Downloads

Published

2025-04-08

Issue

Section

Судалгааны өгүүлэл

Categories

How to Cite

Эрдэнэбаатар, & Цогтбаатар. (2025). ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ҮЙЛДЛИЙН АРГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ. Хууль сахиулахуй, 40(4), 41-56. https://doi.org/10.63570/cb4xjc31

Similar Articles

1-10 of 104

You may also start an advanced similarity search for this article.