МОНГОЛ УЛС ДАХЬ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
DOI:
https://doi.org/10.63570/4rw7gd45Keywords:
Зам тээврийн осол; Эрсдэлт хүчин зүйлс; Урьдчилан сэргийлэлт; Замын хөдөлгөөний аюулгүй байдал.Abstract
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо огцом нэмэгдсэнээр зам тээврийн осол болон түүнээс үүдэх хохирол тасралтгүй өсөж, нийгэм- эдийн засагт ноцтой үр дагавар учруулж байна. Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын зам тээврийн ослын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, осолд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлон, ослыг бууруулах үр
дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулахад оршино. Судалгааны хүрээнд ослын статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж, системийн динамикийн загварчлалын аргыг ашиглан 2034 он хүртэлх ослын төлөвийг таамаглан
судалсан. Үр дүнгээр жолоочийн хариуцлага (тухайлбал, хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэн жолоодох байдал), тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал болон замын орчны нөхцөл нь ослын гол эрсдэлт хүчин зүйлс болохыг тогтоож илрүүлсэн. Мөн ямар нэг нэмэлт арга хэмжээ авахгүй бол осол, хохирлын хэмжээ цаашид улам өсөх төлөвтэйг загварчлал харуулсан ба харин хяналтын камерыг нэмэх, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, замын дэд бүтцийг сайжруулах зэрэг олон талт урьдчилан сэргийлэх арга хэмжээг хослуулан хэрэгжүүлснээр ослын давтамжийг мэдэгдэхүйц
бууруулж, олон хүний амь насыг хамгаалах боломжтойг тогтоосон болно.
Downloads
Published
Issue
Section
Categories
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.